Германд сурах мөрөөдлийн цаадах бодит байдал
Германд сурах нь олон хүний мөрөөдөл байдаг ч “очоод л бүх зүйл аяндаа болно” гэсэн ойлголт бодит амьдрал дээр тэр бүр таардаггүй. Энэхүү хичээлээр бид танд Германд амьдарч, суралцаж үзсэн өөрийн бодит туршлагад тулгуурлан, соёлын ялгаа, герман хүмүүсийн сэтгэлгээ, өдөр тутмын амьдрал, суралцах орчныг ямар байдлаар угтаж авдаг талаар бодитоор өгүүлнэ. Хэрвээ та Германд ажиллаж амьдрах хүсэлтэй бол явахаасаа өмнө энэ видео хичээлийг заавал үзээсэй гэж зөвлөж байна.
Хичээлүүд (4)
#1Германд суралцах бодит амьдрал: Хүлээлт ба үнэн
Энэхүү хичээл нь Германд сурах талаар бодож буй хүмүүст зориулсан бодит, бүтэцтэй, эхнээс нь төгсгөл хүртэлх таныг хөтлөх цуврал видео юм. Эндээс та олон эх сурвалжаас тархай бутархай мэдээлэл хайх биш, харин Германд суралцах бүхий л процессыг логик дарааллаар нэг дороос ойлгож авах боломжтой. Хичээлээр англи, герман хэлний шаардлага, мэргэжил болон их сургуулийн сонголт, Studienkolleg, бичиг баримт бүрдүүлэлт, санхүүгийн төлөвлөлт, виз, байр, оюутны ажил зэрэг хамгийн чухал шат дамжлагуудыг бодит жишээ, туршлага дээр тулгуурлан тайлбарлана. Мөн аль мужид төлбөртэй, аль мужид үнэ төлбөргүй сурч болдгийг ялгаж ойлгож, Uni-assist гэж юу болох, яагаад зарим оюутанд заавал шаардлагатай байдаг талаар тодорхой мэдлэгтэй болно.

#2Германы их сургууль: Дэлхийд нээгдэх диплом
Герман улс нь боловсролыг эрх, боломж гэж үздэг философитой. Тиймээс өнөөдөр ч олон улсын оюутнуудад чанартай, судалгаа, инновацад суурилан Их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах боломжийг олгодгоороо давуу талтай. Энэ удаагийн хичээлээр бид танд Герман болон англи хэл дээрх бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдийн ялгаа, улсын ба хувийн их сургуулиудын ялгаа, виз, байр, ажил, амьдралын өртөг хүртэл бүх асуултыг нэг зураглалд оруулан хүргэж байна.

#3Au-pair, FSJ, Ausbildung: Германд очих сонголтууд
Германд очихыг хүсдэг олон хүн “аль зам нь надад тохирох вэ?” гэдэг дээр хамгийн их эргэлздэг. Энэ модульд танд Герман руу явах хамгийн бодит, хамгийн түгээмэл 3 гарц болох Au-pair, FSJ/BFD, Ausbildung-ийг бодит туршлага дээр үндэслэн харьцуулж ойлгуулна. Үүнд: хэлний шаардлага, нас, санхүү, цалин, орчин, дараагийн шат руу шилжих боломж хүртэл бүх зүйлийг мэдэх боломжтой. Эндээс та өөрийнхөө зөв эхлэлийг олох болно.

#4Герман хэл: Авьяас биш, стратеги
“Би Герман хэлийг 1 жилийн дотор B2 хүртэл сурсан. Энэ бол аз биш — зөв орчин, зөв төлөвлөгөө, өдөр бүрийн 3–4 цагийн бодит дадлын үр дүн. Хэл бол Германд очиход таны хамгийн том капитал.” Герман хэл сурах нь зүгээр нэг үг цээжлэх биш — зөв дараалал, зөв сэтгэлзүй, зөв орчин юм. Энэ удаагийн хичээлээр та хэл сурах Input болон Output-ын ялгааг ойлгож, өөрийн түвшинд тохирсон төлөвлөгөө гарган, шалгалт, курс, апп, орчныг хэрхэн ухаалгаар хослуулахыг суралцах болно.
