Германд сурах мөрөөдлийн цаадах бодит байдал

Германд сурах тухай бодож үзсэн ч , хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй, ямар хөтөлбөр сонгох вэ гэдэгтээ эргэлзэн, очоод амьдрал нь яг ямар байдаг бол гэж санаа зовж байсан уу? Хэрэв тийм бол бидний зүгээс Германд сурахаар төлөвлөж байгаа танд явахынхаа өмнө энэ видео хичээлийг заавал үзэхийг зөвлөж байна. Энэ нь зүгээр нэг мэдээлэл бөөгнүүлсэн контент биш харин Германд амьдарч, сурч үзсэн өөрийн бодит туршлага дээр үндэслэн, ямар алдаа гаргадаг, юунд урьдчилан бэлдэх хэрэгтэйг ямар ч шүүлтгүй, гоёчилолгүй, бодитоор хуваалцсан цуврал видео хичээл юм.

4 episodes
₮17,500
Л.Түмэнбадрал
Багш

Л.Түмэнбадрал

Studying Applied Psychology & Content Creator

Хичээлүүд (4)

Германд суралцах бодит амьдрал: Хүлээлт ба үнэн
12:24

#1Германд суралцах бодит амьдрал: Хүлээлт ба үнэн

Үнэгүй

Германд сурах нь олон хүний мөрөөдөл байдаг ч “очоод л бүх зүйл аяндаа болно” гэсэн ойлголт бодит амьдрал дээр тэр бүр таардаггүй. Энэхүү хичээл нь Германд амьдарч, суралцаж үзсэн өөрийн бодит туршлагад тулгуурлан, соёлын ялгаа, герман хүмүүсийн сэтгэлгээ, өдөр тутмын амьдрал, суралцах орчныг ямар байдлаар угтаж авдаг талаар бодитоор өгүүлэн таньд туслах болно.

12:24
Үзэх
Германы их сургууль: Дэлхийд нээгдэх диплом
19:39
Түгжээтэй

#2Германы их сургууль: Дэлхийд нээгдэх диплом

Түгжээтэй

Герман улс боловсролыг эрх, боломж гэж үздэг философитой. Тиймээс өнөөдөр ч олон улсын оюутнуудад чанартай, судалгаа-инновацид суурилсан боловсролыг хүртээдэг. Энэ удаагийн хичээлээр бид танд Герман болон англи хэл дээрх бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдийн онцлог, улсын ба хувийн их сургуулиудын ялгаа, виз, байр, ажил, амьдралын өртөг зэрэг бүх асуудлыг нэг зураглалд оруулсан видеог санал болгож байна.

19:39
Үзэх
Германд очих мөрөөдлөө бодитоор төлөвлө!
32:20
Түгжээтэй

#3Германд очих мөрөөдлөө бодитоор төлөвлө!

Түгжээтэй

Германд суралцаж, ажиллах бодит гарц. Германд Au-pair, FSJ, Ausbildung хөтөлбөрөөр дамжин суралцаж ажиллана гэдэг нь баттай үнэн зөв мэдээлэлгүй бол төөрөлдсөн, будилсан, эрсдэлтэй санагдаж байж магадгүй юм. Тэгвэл энэхүү видео хичээлээр бид танд эдгээр хөтөлбөрүүд нь яг яадаг вэ? яаж уг хөтөлбөрт хамрагдах вэ? очоод айлтайгаа хэрхэн хамтарч ажиллах мөн ажлын орчин, цалин, цагийн хуваарь, санхүүгийн төлөвлөлт зэрэг асуултуудад туршлага дээр суурилсан үнэн зөв мэдээлэл авах боломжийг олгож байна.

32:20
Үзэх
Герман хэл: Авьяас биш стратеги
18:17
Түгжээтэй

#4Герман хэл: Авьяас биш стратеги

Түгжээтэй

Герман хэл сурах тухай олон онол видео хичээлүүд байдаг ч ямар дарааллаар, юунд анхаарч, хэдий хугацаанд, ямар түвшинд хүрэх вэ? гэдгийг бодитоор тайлбарласан нь ховор. Харин бид танд онол ярихаас илүүтэй туулсан бодит туршлага болон зөв стратеги, сахилга бат нийлэн хэрхэн гайхалтай үр дүн гаргадгийг харуулах болно.

18:17
Үзэх