Энэ цувралыг үзэхийн тулд худалдаж авах шаардлагатай
₮17,500 төлбөр төлсний дараа энэ цувралын бүх ангийг үзэх боломжтой болно
Германд очих мөрөөдлөө бодитоор төлөвлө!
Тайлбар
Германд суралцаж, ажиллах бодит гарц. Германд Au-pair, FSJ, Ausbildung хөтөлбөрөөр дамжин суралцаж ажиллана гэдэг нь баттай үнэн зөв мэдээлэлгүй бол төөрөлдсөн, будилсан, эрсдэлтэй санагдаж байж магадгүй юм. Тэгвэл энэхүү видео хичээлээр бид танд эдгээр хөтөлбөрүүд нь яг яадаг вэ? яаж уг хөтөлбөрт хамрагдах вэ? очоод айлтайгаа хэрхэн хамтарч ажиллах мөн ажлын орчин, цалин, цагийн хуваарь, санхүүгийн төлөвлөлт зэрэг асуултуудад туршлага дээр суурилсан үнэн зөв мэдээлэл авах боломжийг олгож байна.
Юу сурах вэ
Эзэмших чадварууд
Багш

Л.Түмэнбадрал
Studying Applied Psychology & Content Creator
Л. Түмэнбадрал нь сэтгэл зүй, амьдралын бодит туршлага дээр суурилсан контент бүтээгч бөгөөд Германд нэг жил ау-пэйр хийж, өдөр тутмын амьдрал, соёл, хүмүүжил, хэлний чадвараа хөгжүүлсэн туршлагатай. Түүний бүтээсэн контент нь зөвхөн мэдээлэл өгөх бус, бодит амьдралд хэрэглэх боломжтой мэдлэг, урам зориг өгөхөд чиглэсэн онцлогтой. Тэрээр Орос, Англи, Герман хэлний мэдлэгтэй ба Орос болон Англи хэлний C1, Герман хэлний B2 түвшний чадвартай. Мөн YouTube дээр сэтгэл зүйд суурилсан storytelling контент бүтээдэг ба энэ нь хувь хүн өөрийгөө болон бусдыг илүү анзаарч ойлгоход чиглэсэн юм. Мөн вэбсайт хөгжүүлэлт, сэтгэл зүйн тест, нийтлэл, интерактив контент боловсруулж FSJ (Freiwilliges Soziales Jahr) сэтгэл зүйн чиглэлтэй байгууллагад сайн дурын ажил хийж байсан туршлагатай. Түүний бүтээсэн контент нь зөвхөн онол бус, бодит туршлага, сэтгэл зүйд суурилсан урам зориг, хэрэгцээтэй мэдлэгээр дүүрэн бөгөөд та түүний ажлыг YouTube /Tumeethos/ болон Instagram /tmmee/, /tumedu/ хаягаар дагаж үзэх боломжтой.




