Германд суралцах бодит амьдрал: Хүлээлт ба үнэн
Тайлбар
Германд сурах нь олон хүний мөрөөдөл байдаг ч “очоод л бүх зүйл аяндаа болно” гэсэн ойлголт бодит амьдрал дээр тэр бүр таардаггүй. Энэхүү хичээл нь Германд амьдарч, суралцаж үзсэн өөрийн бодит туршлагад тулгуурлан, соёлын ялгаа, герман хүмүүсийн сэтгэлгээ, өдөр тутмын амьдрал, суралцах орчныг ямар байдлаар угтаж авдаг талаар бодитоор өгүүлэн таньд туслах болно.
Юу сурах вэ
Эзэмших чадварууд
Багш

Л.Түмэнбадрал
Studying Applied Psychology & Content Creator
Л. Түмэнбадрал нь сэтгэл зүй, амьдралын бодит туршлага дээр суурилсан контент бүтээгч бөгөөд Германд нэг жил ау-пэйр хийж, өдөр тутмын амьдрал, соёл, хүмүүжил, хэлний чадвараа хөгжүүлсэн туршлагатай. Түүний бүтээсэн контент нь зөвхөн мэдээлэл өгөх бус, бодит амьдралд хэрэглэх боломжтой мэдлэг, урам зориг өгөхөд чиглэсэн онцлогтой. Тэрээр Орос, Англи, Герман хэлний мэдлэгтэй ба Орос болон Англи хэлний C1, Герман хэлний B2 түвшний чадвартай. Мөн YouTube дээр сэтгэл зүйд суурилсан storytelling контент бүтээдэг ба энэ нь хувь хүн өөрийгөө болон бусдыг илүү анзаарч ойлгоход чиглэсэн юм. Мөн вэбсайт хөгжүүлэлт, сэтгэл зүйн тест, нийтлэл, интерактив контент боловсруулж FSJ (Freiwilliges Soziales Jahr) сэтгэл зүйн чиглэлтэй байгууллагад сайн дурын ажил хийж байсан туршлагатай. Түүний бүтээсэн контент нь зөвхөн онол бус, бодит туршлага, сэтгэл зүйд суурилсан урам зориг, хэрэгцээтэй мэдлэгээр дүүрэн бөгөөд та түүний ажлыг YouTube /Tumeethos/ болон Instagram /tmmee/, /tumedu/ хаягаар дагаж үзэх боломжтой.




