Энэ цувралыг үзэхийн тулд худалдаж авах шаардлагатай
₮17,500 төлбөр төлсний дараа энэ цувралын бүх ангийг үзэх боломжтой болно
Германы их сургууль: Дэлхийд нээгдэх диплом
Тайлбар
Герман улс боловсролыг эрх, боломж гэж үздэг философитой. Тиймээс өнөөдөр ч олон улсын оюутнуудад чанартай, судалгаа-инновацид суурилсан боловсролыг хүртээдэг. Энэ удаагийн хичээлээр бид танд Герман болон англи хэл дээрх бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдийн онцлог, улсын ба хувийн их сургуулиудын ялгаа, виз, байр, ажил, амьдралын өртөг зэрэг бүх асуудлыг нэг зураглалд оруулсан видеог санал болгож байна.
Юу сурах вэ
Эзэмших чадварууд
Багш

Л.Түмэнбадрал
Studying Applied Psychology & Content Creator
Л. Түмэнбадрал нь сэтгэл зүй, амьдралын бодит туршлага дээр суурилсан контент бүтээгч бөгөөд Германд нэг жил ау-пэйр хийж, өдөр тутмын амьдрал, соёл, хүмүүжил, хэлний чадвараа хөгжүүлсэн туршлагатай. Түүний бүтээсэн контент нь зөвхөн мэдээлэл өгөх бус, бодит амьдралд хэрэглэх боломжтой мэдлэг, урам зориг өгөхөд чиглэсэн онцлогтой. Тэрээр Орос, Англи, Герман хэлний мэдлэгтэй ба Орос болон Англи хэлний C1, Герман хэлний B2 түвшний чадвартай. Мөн YouTube дээр сэтгэл зүйд суурилсан storytelling контент бүтээдэг ба энэ нь хувь хүн өөрийгөө болон бусдыг илүү анзаарч ойлгоход чиглэсэн юм. Мөн вэбсайт хөгжүүлэлт, сэтгэл зүйн тест, нийтлэл, интерактив контент боловсруулж FSJ (Freiwilliges Soziales Jahr) сэтгэл зүйн чиглэлтэй байгууллагад сайн дурын ажил хийж байсан туршлагатай. Түүний бүтээсэн контент нь зөвхөн онол бус, бодит туршлага, сэтгэл зүйд суурилсан урам зориг, хэрэгцээтэй мэдлэгээр дүүрэн бөгөөд та түүний ажлыг YouTube /Tumeethos/ болон Instagram /tmmee/, /tumedu/ хаягаар дагаж үзэх боломжтой.




